+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Салхин цэцэг өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ?

Салхин цэцэг өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ?Салхин цэцэг нь (Оросоор “Ветрянка” гэж нэрлэдэг тул салхинд гаргаж болохгүй гэж ойлгодог, Англиар Chicken pox) вирусаар үүсгэгддэг, хүүхдэд хамгийн элбэг тохиолддог тууралтат халдварт өвчин юм. Энэхүү өвчин агаар дуслын замаар халдварлах ба нууц үе нь дунджаар 15 хоног (10-20 хоног) байдаг. Салхин цэцгээр өвчилсөн хүүхэд тууралт туурахаас 2-3 хоногийн өмнө халдвараа тарааж эхлэх бөгөөд тууралт хатах хүртэл халдвартай гэдгийг санах хэрэгтэй. Өвчтэй хүүхэд ханиах, найтаах үед вирус агаарт цацагдахаас гадна арьсны цэврүү доторх шингэн хамгийн их халдвартай.

Салхин цэцэг өвчин ханиад шуухианы шинжээр эхэлнэ. Халуурах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хоолонд дургүй болох, ядрах зэрэг шинжүүд илэрч тун удалгүй нүүр, хэвлий, нуруугаар улаан гүвдрүүт тууралт туурна. Улмаар тууралт бараг бүх биеэр гарч 2-4 хоногийн дотор голдоо жижиг цэврүүтэй болно. Тууралт нилээд загатнадаг онцлогтой. Түүнчлэн хүүхдийн бусад тууралтат өвчний нэгэн адил хүүхдийн нас томрох тусам, насанд хүрэгсэдэд өвчин хүнд явцтай байдаг.

Тууралтыг маажих тохиолдолд арьсны бүрэн бүтэн байдал алдагдан шарх үүсч улмаар идээлэх аюултай. Энэ нь сорви үүсгэнэ.

Эрүүл хүүхдэд салхин цэцэг хөнгөн явцтай, ямар нэг хүндрэлгүй явагддаг, эмчилгээгүй өөрөө 7-10 хоногт эдгэрдэг тул вирусын эсрэг эмчилгээ шаардлага байдаггүй. Шалтгаан нь вирус тул антибиотик эмчилгээ үр дүнгүй. Иймд зөвхөн зовиурыг багасгах, загатнааг арилгах арга хэмжээг авна. Жишээлбэл халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамолыг уулгана. Шингэн ихээр уулгахаа мартаж болохгүй. Даавуун хувцас өмсүүлж сэрүүн байлгана. Халууцах нь загатнааг улам нэмэгдүүлдэг гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Арьсаа шалбартал маажихгүйн тулд хумсыг нь богино авна. Өдөр бүр шүршүүрт оруулах нь загатнааг багасгаж, арьс цэвэр байх нь цэврүүт тууралтыг идээлэхээс хамгаалах гол нөхцөл болдог. Загатнааг багасгах зорилгоор гистамины эсрэг бэлдмэл (ихэвчлэн хлорфенаминыг уулгахаар зөвлөдөг) хэрэглэж болно.

Салхин цэцэг өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ?Харин бриллянтын ногоон (brilliant blue), метилын хөх (methylene blue) уусмал түрхэх нь ямар нэг үр дүнгүй, зөвхөн Орос, Монгол орнуудад л хэрэглэдэг. Эдгээр нь торго, даавуу, модыг будахад ашиглагддаг будаг бөгөөд халдваргүйжүүлэх  үйлдэл нь нотлогдоогүй, харшил өгдөг, хүүхдийн гоо сайханд сөргөөр нөлөөлдөг тул дэлхийн бусад улс орнуудад салхин цэцэг өвчний эмчилгээнд хэрэглэдэггүй.

Доорх тохиолдолд салхин цэцэг өвчин хүнд явцтай явагдах өндөр эрсдэлтэй тул вирусын эсрэг эмчилгээ (ацикловир) хийнэ. Үүнд:

  • Нярай хүүхэд
  • Хорт хавдартай хүүхэд
  • Хими эмчилгээ, гормон эмчилгээ хийлгэж буй хүүхэд
  • Зүрх, уушги, арьсны архаг хүнд өвчтэй хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэйчүүд

Ацикловирыг тууралт туурснаас хойш 24 цагийн дотор уулгаж эхлэх ёстой. Түүнээс хойш үр дүн нь эрс буурдаг болохыг мэддэг байвал зохино.

Өндөр хөгжилтэй орнуудад салхин цэцгийн 2 тун вакциныг тарьдаг. АНУ-д 1995 оноос вакцинжуулалт хийгдэж эхэлсэн байдаг. Манай оронд энэхүү өвчний вакцин хараахан нэвтрэээгүй байна.

  • 33 671

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/