+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Шумуулд хазуулсан хүүхдэд ямар тусламж үзүүлэх вэ?

Шумуулд хазуулсан хүүхдэд ямар тусламж үзүүлэх вэ?Шумуул, зөгий, аалз, бясаа зэрэгт хазуулах/хатгуулсны дараа улайж, хавдаж үрэвсэх нь мөн чанартаа түүнд үзүүлж буй харшлын урвал юм. Иймд илрэл нь тухайн хүүхэд уг шавьжинд хэр харшилтайгаас хамаарна гэсэн үг.

Дийлэнх тохиолдолд шумуулд хазуулахад хүнд урвал үүсдэггүй, эмчид хандах шаардлага гардаггүй. Ихэвчлэн бага зэрэг өвдөлттэй гүвдрүү үүсч загатнах ба маргааш, нөгөөдөр гэхэд загатнаа бараг арилна. Загатнааг багасгахын тулд хүйтэн усаар норгосон алчуур тавих, харшлын эсрэг бэлдмэлтэй тос (жишээлбэл фенистил гель өдөрт 4 удаа) түрхэх арга хэмжээг авна.

Харин зарим хүүхдэд том хэмжээний гүвдрүү үүсч улайж хавдан зовиурлана. Ялангуяа нүд, бэлэг эрхтэн орчим хазсан тохиолдолд том хэмжээтэй хавддаг. Энэ тохиолдолд хазсан хэсгийг шингэн савангаар савандаж угааж хатаана. Ингээд 1%-ийн гидрокортизоны тосыг өдөрт 2 удаа улайлт, загатнаа арилтал түрхэх хэрэгтэй. Түүнчлэн харшлын эсрэг эм уулгаж (жишээлбэл цетризины 10 мг-ийн шахмалыг наснаас хамааруулан ¼-ээс½ шахмалыг  өдөрт 1 удаа) хүйтэн жин тавих нь тустай. Өвдөлт ихтэй үед парацетамол (панадол) уулгаж эсвэл лаагаар хэрэглэнэ.

Загатнааг сайн намдааж чадахгүй тохиолдолд хүүхэд маажиж арьсаа шалбалах нь цаашид нянгийн халдвар орж идээлэх шалтгаан болох аюултай.

Их ховор тохиолдолд харшлын маш хүнд урвал үүсч болзошгүй. Энэ үед зөвхөн хазсан газарт биш бүх биеэр гүвдрүү туурч ихээр загатнах ба амьсгалахад хүндрэлтэй болох (найтаах, ханиах, амьсгаадах, хахаж цацах, хөхрөх), бөөлжих, улмаар ухаан алдаж ч болно. Энэ үед хамгийн ойр эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай!

Шумуулд хазуулсан хүүхдэд ямар тусламж үзүүлэх вэ?Шумуул, хорхой шавьжид хазуулахгүй байхын тулд хүүхэддээ урт ханцуйтай хувцас, урт өмд өмсүүлэх хэрэгтэй. Хувцасны өнгө хэт тод хурц, эрээн, цэцгэн хээтэй биш, цайвар байвал зохино. Түүнчлэн ялаа шумуул элдэв үнэрт цуглардаг тул хоол хүнс, хог, угаадсыг  бүтээх/таглах, томчууд үнэртэй ус, хурц үнэр бүхий саван, тос зэргийг хэрэглэхгүй байх, шөнө оройн цагаар гэрлээ унтраасны дараа цонхоо онгойлгох эсвэл цонхоо торлох, хүүхдийн ор, тэрэг зэрэг нь тортой байхыг анхаараарай!

Харин худалдаанд зарагдаж буй ялаа шумуулын эсрэг спрей, тос, лосьон зэргийг 6 сараас доош насны хүүхдийн арьсанд хэрэглэхгүй байх нь дээр. Спрейг хүүхдийн өмссөн хувцсанд цацаж болно.

Манай зарим цахим хуудсан дээр зөвлөсөн байдаг В аминдэм уух, сармис идэх зэрэг нь шумуулд хазуулахаас сэргийлдэггүй гэдгийг Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг зөвлөж байна.

Хөдөө зунших, аялал зугаалгаар явах, зуслан гарахдаа дээрх зүйлсийг бэлтгэж байнга гар дороо байлгаарай!

  • 6 645

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/