+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?

Манайхны “хоолойны мах” хэмээн нэрлэдэг эрхтэн бол гүйлсэн булчирхай буюу амны хөндийн ард байрлах хос булчирхай юм. Энэ булчирхай амны хөндийгөөр орсон вирус, нянг устгах үүрэгтэй дархлааны эрхтэн болно.

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?Гүйлсэн булчирхайн үрэвслийг бид ангин (ангина) гэж Оросын нэр томъёогоор нэрлэдэг боловч энэ нь буруу юм. Англиар angina гэдэг нь цээжний бах өвчин (Настай хүмүүсийн зүрхний булчингийн цусан хангамж дутагдсанаас болж хүчтэй өвдөх нь цээжийг “боож/хүлж”, цээжин дээр дарж буй мэт зовиур үүсгэхийг angina (латинаар цээж давчдах) гэдэг). Иймд гүйлсэн булчирхайн үрэвслийг олон улсад буюу Өвчний олон улсын 10-р ангилалд тонзиллит/tonsillitis гэж нэрлэдэг.

Хөхүүл хүүхдээс эхлээд бүх насныхан энэ өвчнөөр өвчилдөг боловч бага насныханд хамгийн элбэг тохиолдоно. Вирус болон нян гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэнэ.

Хүүхэд гэнэт халуурах, залгихад өвдөлттэйн улмаас хөхөж чадахгүй, хоолоо идэхгүй байх, шүлсээ гоожуулах, эрүү хүзүүний тунгалагийн булчирхай томрох, зарим тохиолдолд амнаас нь эвгүй үнэр үнэртэх, хаяадаа арьсаар тууралт туурах шинжүүд илэрнэ.

Эмчийн үзлэг, шаардлагатай бол цус болон нянгийн шинжилгээгээр вирус нянг ялгах боломжтой. Вирусын шалтгаантай тонзиллитын үед антибиотик эмчилгээ хийх шаардлагагүй. Халууныг бууруулах, өвдөлт намдаах, дуртай шингэн зүйлийг нь халуун бүлээнээр ойр ойрхон уулгах, хүзүүг дулаахан ороох, хүлхэж чаддаг бол хүлхмэл хэрэглэх, агаарыг чийгшүүлэх зэргээр зовиур шаналгааг багасгана.

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?Харин нянгийн шалтгаантай тонзиллитын үндсэн эмчилгээ нь антибиотик мөн. Тохирсон антибиотикийг биеийн жинд нь бодож заавал 10 хоног уулгах ёстой гэдгийг анхаараарай! Зарим тохиолдолд эмчилгээ болон оношилгооны заалтаар гүйлсэн булчирхайн идээг арчиж/соруулж болох боловч үүнийг хүүхдэд заавал өвдөлт намдааж хийдэг гэдгийг мэддэг байвал зохилтой. Нянгийн тонзиллитыг эмчлэхгүй хугацаа алдах, буруу эсвэл дутуу эмчлэх нь дунд чихний халдвар, бөөр, зүрх, үе мөчний өвчин үүсэх аюултай.

Хүүхэд ойр ойрхон тонзиллитээр өвчлөх нь түүний дархлаа сул байна гэсэн үг огтхон биш юм. Харин гэр бүлийн гишүүдийн нэг нь стрептококк хэмээх нян тээгч байх нь (өөрөө өвчлөхгүй, шинж тэмдэггүй хэрнээ өвчин үүсгэг нян тээж явдаг) хүүхэд олон удаа өвчлөх шалтгаан болох нь элбэг. Хүүхэд том болж дархлаа тогтолцоо нь гүйцэт хөгжихийн хэрээр гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчлөх нь цөөрч томорсон “хоолойны мах” эргээд жижгэрдэг. Иймд бага насны хүүхдээ “хоолойны мах” авахуулах хагалгаанд оруулах эсэхийг хүүхдийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчтэй маш сайн ярилцаж шийдвэр гаргаарай!

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?Залгиурын үрэвсэл (фарингит/pharyngitis) гэдэг нь гүйлсэн булчирхайнаас гадна залгиур хоолой нэлэнхүйдээ үрэвсэж улайхыг хэлнэ.

Дийлэнх нь вирусын, харин цөөн тохиолдолд нянгийн шалтгаантай байна. Эмчийн үзлэгээр вирус нянг ялгахад бэрхшээлтэй боловч хоолой өвдөж улайх нь нус/нулимс гоожих, нүд улайх, хоолой сөөх, ханиах, баас шингэрэх шинжүүдтэй хавсарч илэрч байх нь вирусын шалтгааныг илтгэж байдаг бол зөвхөн хоолой залгиурын шинж тэмдэг нь нянгийн шалтгаантайг илтгэнэ.

Иймд хүүхдийг нь үзсэн эмч хоолойг нь өвдсөн байна гэвэл гүйлсэн булчирхайн үрэвсэл үү, залгиурын үрэвсэл үү, нянгийн шалтгантай юу вирусын шалтгаантай юу, яагаад заавал антибиотик эмчилгээ хийх хэрэгтэй эсвэл шаардлагагүй вэ гэдгийг заавал асууж ярилцаарай!

  • 3 666

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/