+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэддээ хэдэн цаг зурагт үзүүлэх вэ?

Хүүхэддээ хэдэн цаг зурагт үзүүлэх вэ?Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдийн зурагт үзэх (дэлгэцтэй бүх тоглоомууд үүнд бас орно) хугацааг наснаас шалтгаалан 1-2 цагаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Үүнээс урт хугацааг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх нь доорх нөхцөл байдалд хүргэнэ. Үүнд:

  • Таргалах
  • Нойрны дэглэм алдагдах
  • Сурлага муудах
  • Буруу, муу зүйл сурах
  • Идэвхитэй тоглох цаг багасах, үүнээс болж сэтгэн бодох, бүтээлч чадвар буурах

Зурагт үзэх цагийг хэрхэн багасгах вэ?

  • Зурагт үзээгүй үедээ унтрааж занших ёстой. Бид ихэвчлэн өөр юм хийгээд үзээгүй байсан ч зурагтаа байнга асаалттай байлгадаг. Үзээгүй л бол унтраадаг байх
  • Унтлагын өрөөнд зурагт тавихгүй байх
  • Зурагт үзэх, компютерийн тоглоом тоглох нь шагнал, урамшуулал байхыг хориглох
  • Томчууд өөрсдөө зурагт бага үздэг үлгэр дууриалал болох
  • Хүүхдээ зураг зуруулах, ном уншуулах, спортоор хичээллэхийг дэмжих, урамшуулах
  • 7 хоногийн аль нэг өдрийг зурагт асаадаггүй өдөр болгох
  • Зурагтын хөтөлбөр харж үзэх нэвтрүүлэг, киногоо тэмдэглээд тэр цагт асааж бусад цагт унтрааж хэвших

Зурагт үзэх цагаа хэрхэн багасгах талаар гэр бүлээрээ ярилцан өөрсдийн “зөв дүрэм” боловсруулан мөрдөж эхлээрэй.

  • 1 679

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/