+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  

To doctors

Medical professionals

Read more

Question and answer

FAQ

Read more

Rumors

Rumors correct interpretation

Read more

Нярай хүүхэд унтаж байхдаа татвагнах нь аюултай шинж мөн үү?

Хүүхэд төрсөн эхний өдрөөс эхний хэдэн сарын хугацаанд унтаж байхдаа аль нэг/ хэсэг бүлэг булчин нь хэдэн секундээс хэдэн минутын хугацаанд гэнэт огцом татвагнах үзэгдэл нийт хүүхдийн 20%-д ажиглагддаг байна. Үүний шалтгааныг нярай хүүхдийн уураг тархи гүйцэт хөгжөөгүйтэй холбон тайлбарладаг. Дуу чимээ, хөдөлгөөн зэрэг цочрол хүүхдийг ингэж татвагнахад хүргэж болох ба зарим хүүхэд машинд унтаж байхдаа татвагнах нь элбэг.  Хүүхдийг сэрээхэд татвагнах нь тэр даруйдаа зогсдог.

Ийм хүүхдийг хүүхдийн эмчид үзүүлж хэрэв эмчийн асуумж болон бодит үзлэгээр эмгэг өөрчлөлт илрэхгүй бол хэвийн гэж үзнэ. Энэ тохиолдолд ямар нэг эмчилгээ шаардлагагүй бөгөөд ойролцоогоор 3-6 сартайд өөрөө аяндаа ямар нэг үлдэцгүй зүгээр болно. Иймд нойрондоо татвагнаж буй хүүхдэд тань уналт таталтын эм зөвлөсөн бол туйлын болгоомжтой хандахыг зөвлөж байна.

Харин эмчийн асуумж үзлэгээр эмгэг өөрчлөлт илэрвэл унтаж байх үед нь тархины цахилгаан бичлэг (нойрны цахилгаан бичлэг) хийлгэхээр илгээж оношийг тодруулна.

  • 1 292

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/