+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Дотор зайлагдахаас яаж сэргийлэх вэ?

Зуны улирал/наадмын олон хоногийн амралтын өдрүүдээр дийлэнх гэр бүл хол ойр аялал зугаалгаар явж цагийг сонирхолтой, зугаа цэнгэлтэй өнгөрөөдөг боловч заримынх нь хувьд харамсалтай нь хэн нэг нь дотор зайлагддагаас болж аялал тийм ч хөгжилтэй байдаггүй.

Ямар нэг тээврийн хэрэгсэлээр (машин, галт тэрэг, онгоц, усан онгоц) явах үед дотор муухайрах, толгой өвдөх, толгой эргэх, бөөлжих, нүд эрээлжлэх, нүүр цонхийж цайж хүйтэн хөлс гаран бие сульдах, шүлс гоожих зэрэг шинж илрэхийг бид дотор зайлагдах гэдэг.

             

Дотор зайлагдахаас яаж сэргийлэх вэ?Эдгээр шинжүүд хүүхдийг паркийн тоглоом дээр тоглох үед илэрдгийг эцэг эхчүүд сайн мэднэ. Дотор зайлагдах нь хүмүүсийн боддог шиг хөдөлгөөнд ходоод гэдэсний агууламж зайлагдах явдал огт биш юм. Хөдөлгөөн мэдэрдэг эрхтэнүүд болох дотор чих, нүд, захын мэдрэлээс тархинд илгээж буй мэдээллүүд өөр хоорондоо зөрчилтэйгээс үүсч буй дээрх шинж тэмдүүдийг бид дотор зайлагдах гэж нэрлэж байгаа юм.

Өвчний олон улсын 10-р ангилалд энэхүү эмгэгийг агаарт, далайд, газарт дотор зайлагдах хэмээн 3 ангилсан байна. Ойролцоогоор 10 хүн тутмын 3 нь ямар нэг унаагаар явах үед дотор нь зайлагддаг ба ийм хүмүүсийн 5%-д шинж тэмдэг маш  хүнд илэрдэг. Энэхүү эмгэг удамших нь элбэг бөгөөд дийлэнхидээ 2-12 насны хүүхэд болон эмэгтэйчүүдэд (ялангуяа жирэмсэн эсвэл сарын тэмдэг ирсэн үед) илэрдэг. Харин нярай, хөхүүл насныханд илрээд байдаггүй.

 

Дийлэнх тохиолдолд дараах энгийн арга хэмжээг авч дотор зайлагдахыг урьдчилан сэргийлж/багасгаж болно. Үүнд:

  • Хүүхдийг болж өгвөл хэвтүүлэх, унтуулах
  • Толгойг аль болох хөдөлгөөнгүй байлгахын тулд аялалын зориулалтын дэр хэрэглэх
  • Ойрын зайнд харах, тоглоом тоглох, ном үзэх/унших зэрэгт дотор зайлагддаг тул эдгээрийг цээрлэж аль болох алсыг харах эсвэл нүдээ аних
  • Хөгжим сонсгох, дуу дуулах/дуулуулах, үлгэр эсвэл ямар нэг сонирхолтой зүйл ярьж өгөх, яриа өрнүүлэх мэтээр хүүхдийн анхаарлыг өөр зүйлд хандуулах
  • Холын аялалд яваа бол байнга ус уулгах, ойр ойрхон бага багаар хөнгөн зууш идүүлэх
  • Цагаан гаатай, дотор зайлагдах шинжийг намжаах тусгай зориулалтын чихэр хүлхүүлэх, бохь зажилуулах
  • Унаагаар явахын өмнө давсархаг, халуун ногоотой, өөх тостой хоол идүүлэхгүй байх
  • Тааламжтай үнэр үнэртүүлэх
  • Сэрүүн, агааржуулалт сайтай, тамхины утаа зэрэг элдэв таагүй үнэргүй байх
  • Автобус, галт тэргээр аялах бол урагш харсан суудалд суух
  • Галт тэргээр аялах бол аль болох толгой вагонд суух
  • Онгоцоор аялах бол цонхны хажуугийн суудалд суулгах

Хэрвээ дээр дурдсан аргууд нэмэргүй эсвэл дотор зайлагдах шинжүүд их хүчтэй илэрдэг бол эмийн эмчилгээ хийх заалттай, түүнчлэн өөр өвчин эмгэгийн (ялангуяа дотор чихний эмгэг/гэмтэл, мигрень буюу толгой таллаж өвдөх өвчин) шинж байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандаарай. Хүүхэд өөрт илэрч буй шинж тэмдгүүдээ томчуудын адил үгээр бүрэн сайн илэрхийлж чаддаггүй тул дотор чихний эмгэг/гэмтэл ихэвчлэн оройтож оношлогддог болохыг анхаарна уу.

  • 2 681

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/