+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Төрөлхийн гилжгий хүзүүг яаж илрүүлж эмчлэх вэ?

Хүзүүний нэг талын гүрээний булчин (чихний арын бүдэрхий, эгэм 2-ыг холбосон) хатууран уян хатан чанар нь алдагдсанаас богиносч шөрмөс шиг болж хүүхдийн толгой нэг тийшээ гилжийхийг төрөлхийн гилжгий хүзүү (Torticollis) гэнэ.

Гилжгий хүзүүтэй хүүхдийн толгой нэг тал руугаа хазайж/гилжийж эсрэг тал руугаа эргэсэн байдаг. Нийт төрсөн хүүхдийн 1-2%-д тохиолдож хүүхдийн согог заслын эмгэгт 3-рт ордог. Төрөлхийн гилжгий хүзүү, түнхий дутуу хөгжил/мултралтай хавсран тохиолдох нь ховор биш. Өөрөөр хэлбэл гилжгий хүзүүтэй хүүхдийн 20%-д түнхний эмгэг оношлогддог болохыг анхаарах хэрэгтэй!

Гилжгий хүзүүтэй хүүхэд зөвхөн нэг тал руугаа толгойгоо гилжийж хэвтэх бөгөөд мөн хөхөө хөхөхдөө ч гилжгий тал  руугаа хардаг. Энэ нь хүүхдийн гавал ясны хэлбэр өөрчлөгдөхөд хүргэнэ.

Төрөлхийн гилжгий хүзүү үүсэх шалтгаан бүрэн тодорхойгүй боловч ураг эхийн умайд хүзүүгээ гилжгий байрлалтай байлгах, гүрээний булчингийн цусан хангамж алдагдах, хүнд төрөлтийн үед гүрээний булчин гэмтэх, удамшил зэргийг авч үздэг. Ихэр ураг, өгзөг түрүүлсэн байрлал, том жинтэй ураг зэрэг нь эрсдэлд тооцогддог.

Хүүхдийг 2-3 сар хүрэхэд эмч бодит үзлэгээр гилжгий хүзүүг оношлох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл  Эхо эсвэл Рентген шинжилгээнд илгээж болно.

Төрөлхийн гилжгий хүзүүтэй хүүхдэд:

  • Толгойгоо даах чадвар буурах
  • Харах талбай багасах
  • Зөвхөн нэг тал руугаа эргэдэг байх
  • Суух, мөлхөх, хөлд орох нь оройтох
  • Залгихад бэрхшээлтэй байх
  • Нүүрний хэм тэгш алдагдах зэрэг хүндрэл, бэрхшээл үүсэх эрсдэлтэй.

Иймд мэргэжлийн эмчид үзүүлж эрт оношлож эмчлэх нь чухал юм.

Гэртээ юу хийж болох вэ?

  • Толгойны байрлалыг байнга нь өөрчилж байх
  • Аль болох доош нь харуулж хэвтүүлэх: өдөртөө 4-өөс доошгүй удаа 15 минутын хугацаагаар доош харуулж хэвтүүлэх нь хүзүүний булчинг чангалан зөв хөгжүүлэх төдийгүй толгой хавтгай болохоос сэргийлэхэд тустай.
  • Толгоом ашиглан 2 гарын булчинг жигд хөгжүүлэх

Гилжгий хүзүүний үндсэн эмчилгээ нь хөдөлгөөн засал юм. Хөдөлгөөн засал эмчилгээний үргэлжлэх хугацаа хүүхэд бүрт харилцан адилгүй байх боловч дунджаар 4-6 сар шаардагдана.  Эмчилгээ хэдий чинээ эрт эхэлнэ төдий чинээ богино хугацаанд үр дүн өгдөг.  Эмчилгээний үр дүн өндөр хөгжилтэй оронд 90%, түүнээс ч өндөр байдаг.

Дээрх эмчилгээнд үр дүн өгөөгүй тохиолдолд 1-1.5 наснаас хойш мэс заслын эмчилгээ заалттай.

Төрөлхийн гилжгий хүзүүнээс гадна физиологийн гилжгий хүзүү, олдмол гилжгий хүзүү (4-6 сартайд үүсэх) тохиолддог.

  • 3 149

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/