+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хэт авиан эмчилгээ ба шинжилгээ хоруу нөлөөтэй юу?

Бидний Оросоор УВЧ гэж нэрлэдэг нь ультра выскоая частота буюу англиар Ultra high frequency sound, Монголоор хэт өндөр давтамжтай авиа юм. Хүний сонсголын эрхтэн 2000 – 20.000 герц (Hz) авиаг сонсох чадвартай. Үүнээс өндөр давтамжтай, хүн сонсох боломжгүй авиаг хэт өндөр давтамжтай буюу бид товчоор хэт авиа гэдэг.

Анх дэлхийн 2-р дайны үед хэт авиаг усан онгоцыг хайж илрүүлэх зорилгоор ашиглаж эхэлсэн байдаг. Харин 1940-өөд оноос эхлэн физик эмчилгээнд, 1950-иад оноос оношилгоонд хэрэглэх болжээ.

Хэт авиан эмчилгээ ба шинжилгээ хоруу нөлөөтэй юу?Хэт авиаг эмчилгээний ба оношилгооны гэж ялгана. Эмчилгээнд 0.7 to 3.3 Мегагерц (MHz) хэт авиаг хэрэглэнэ (УВЧ шарлага). Эдэд нэвтэрсэн хэт авиан чичиргээ дулаан үүсгэдэг тул үндсэн үйлчилгээ нь хэсэг газрын дулааныг нэмэгдүүлдэгт оршино. Ингэснээрээ өвдөлт намдаах, булчингийн чангаралыг сулладаг гэж үздэг. Орчин үеийн анагаах ухаанд хэт авиаг ихэвчлэн шөрмөс, булчингийн гэмтэл/үрэвслийн эмчилгээнд хэрэглэж байна. Зөөлөн эдийн гэмтлийн үед өвдөлт намдаадаг тул тамирчдад хэрэглэх нь олонтаа боловч эдгэрэлтийг түргэсгэдэг болох нь нотлогдоогүй. 

ОХУ, манай орон шиг ханиад хатгалгаа, хамар битүүрэх, хатиг буглаанд УВЧ эмчилгээг хэрэглэдэг орон дэлхий дээр хэдийнээ үгүй болсон. Учир нь эдгээр өвчин эмгэгийн үед ямар нэг үр дүнтэй болох нь нотлогдоогүй юм. Эмчилгээний хэт авиаг нүд, чих, тархи болон нугас, хүүхдийн ясны өсөлтийн шугаманд хэрэглэхийг хориглодог гэдгийг анхаараарай! Түүнчлэн хөхүүл хүүхэд, жирэмсэн эхчүүдэд болон ил шарх, хавдрын үед эсрэг заалттай гэдгийг мартаж болохгүй.

Оношилгоонд 1-30 мегагерц (MHz) хэт авиаг ашиглана. Хэт авианы хүний дотор эрхтэнээс буцаж ойсон ойлт/цуурайг (оросоор эхо, англиар echo) дүрс оношилгооны эмч дэлгэц дээр хардаг. Одоогоор ургийн хэт авиан шинжилгээг эх, ургийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагаваргүй гэж үзэж байгаа ч судалгаа шинжилгээний ажлууд үргэлжлэн хийгдсээр байна. Зарим нэг судалгаагаар ураг байхдаа болон нярай, хөхүүл үедээ хэт авиан шинжилгээ олон хийлгэх нь рентген туяаны нэгэн адил хорт хавдар үүсгэх эрсдэл болно гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн ургийн хэт авиан шинжилгээг олон хийлгэх нь хүүхдэд аутизм, шизофрени зэрэг өвчин үүсгэж болох талаар барууны хэвлэлүүд сүүлийн жилүүдэд “аюулын харанга” дэлдэж байна.

Хүүхдийн зулайгаар тархийг хэт авиагаар шинжлэх шинжилгээг эцэг эхчүүд эмчийн ямар нэг заалтгүй тэр ч бүү хэл хэд хэдэн удаа хийлгэж байгаа нь зохистой биш юм.

Зөвхөн доорх тохиолдолд хүүхдэд тархины хэт авиан шинжилгээ хийгдэх заалттай. Үүнд:

  • Хүүхэд 30 долоо хоног түүнээс дутуу, 1,5 кг-аас бага жинтэй төрсөн (амьдралын эхний хоногуудад шинжилгээг хийнэ).
  • Ураг байхад нь хэт авиан шинжилгээгээр тархины эмгэг, гаж хөгжил сэжиглэж/оношилж байсан.
  • Хэд хэдэн эрхтэн тогтолцоо/олон эрхтэний гаж хөгжилтэй төрсөн.
  • Тархины гаж хөгжил, эмгэгийн удамтай.
  • Гавлын (толгойн) тойрог огцом нэмэгдсэн.
  • Эмчийн үзлэгээр тархины ямар нэг эмгэг, гэмтлийн сэжигтэй.

Эдгээр заалтгүй тохиолдолд тархины хэт авиан шинжилгээг хийлгэх нь хүүхдийн уураг тархины цаашдын хэвийн өсөлт хөгжилт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг санахад илүүдэхгүй!

  • 3 217

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/