+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд яагаад арагшаа нумардаг вэ?

Хүүхэд яагаад арагшаа нумардаг вэ?Хүүхэд толгой хүзүүгээ гэдийлгэн арагшаа нумрах нь элбэг тохиолддог.  Энэ нь дараах шалтгаантай байж болно.

Үүнд:

Уурлах/ядрах

Зөвхөн унтахын өмнө (ядарсан үед) эсвэл уурлах, бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийн үед түүнийгээ үгээр илэрхийлж чадахгүй тул биеийн хэлээрээ арагшаа нумрах байдлаар илэрхийлэх нь бараг хүүхэд бүрт ажиглагддаг. Авах гэсэн зүйлийг нь өгөхгүй байх, аав ээж нь орхиод гарах, өөр хүүхэдтэй тоглоомоо булаацалдах зэрэгт толгой хүзүүгээ гэдийлгэн арагш нумардаг гэдгийг ээж аавууд сайн мэднэ. Энэ нь хүүхдийн сэтгэц оюуны хэвийн хөгжлийн үе шат юм.

Ходоод улаан хоолойн сөөргө урсгал

Ходоодны хүчиллэг агууламж эргэж улаан хоолой руу орох үзэгдэл нярай, хөхүүл хүүхдэд элбэг ба энэ үед зөвхөн хөхүүлэх/угжих үед эсвэл дөнгөж хөхүүлсний дараа хүүхэд арагшаа нумарч уйлдаг. Харин бусад үед энэ шинж илэрдэггүй.

Тархины саажилт

Тархины суурь хэсгийн мэдрэлийн эсүүд гэмтсэний улмаас үүсдэг саажилтын нэгэн хэлбэрийн үед хүүхэд арагшаа нумрах нь элбэг ба үүнээс гадна байнга уйлах, эрүү/сарвуу/тавхай чичрэх, дуу авиа гарсан зүгт толгойгоо эргүүлэхгүй байх, хүний нүүр, тоглоом зэрэгт харцаа төвлөрүүлэхгүй зэрэг шинж тэмдгүүд хавсарч илэрнэ.

Хүнд шарлалтын улмаас тархи/төв мэдрэлийн тогтолцоо гэмтэх

(Билирубины энцефалопати)

Арагшаа нумрахаас гадна хөхөндөө муудах, булчин сулрах, гадны цочролд маш сул хариу үйлдэл үзүүлэх, татах зэрэг шинжүүд илэрч болзошгүй.

Менингит (тархи, нугасны бүрхүүлийн вирусын эсвэл нянгийн шалтгаантай үрэвсэл)

Өндөр халуурах, бөөлжих, чичрэх, гар хөлийн үзүүр хүйтэн болох, цонхийж цайх, уруул хөхрөх, хөхөх чадваргүй болох шинжүүд илэрдэг маш хүнд цочмог явцтай халдварт өвчин юм.

Доорх тохиолдолд заавал хүүхдийн эмчид хандаарай. Үүнд:

  • Хөл, гар нь нугаларахгүй, чанга тэнийсэн байдалтай байх
  • Ихэвчлэн/байнга арагшаа нумарсан байдалд унтах/хэвтэх/тэврүүлэх
  • 3 сартайдаа толгойгоо сайн даагаагүй
  • 3 сартайдаа мишээхгүй
  • 3 сартайгаас хойш байнга уйлах, цочромтгой, ууртай, нойронд муу байх
  • Хөхөхдөө байнга хахаж цацах, ханиалгах
  • 6 417

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/